Бидний тухай

Зорилго

Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер нь монголын органик болон байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн гадаад, дотоод өсөлт, өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх, нэмүү өртөгийн сүлжээний нэгдсэн талбарыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааг хангасанаар монголын гоо сайхны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилготой гишүүддээ үйлчлэх холбоо юм.

Алсын хараа

Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн 70-аас доошгүй хувийн оролцоотойгоор тогтвортой хөгжлийн төлөөх салбарын бодлогыг тодорхойлох, иноваци, хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн монголын гоо сайхны бүтээгдэхүүний салбарын мэргэжлийн холбоо, мэдээллийн төв болох.